
Монгол Улсын “Үндэсний инновацийн тогтолцоо”-г хөгжүүлэх ажлын хүрээнд гарааны компаниудын инновацийн төслийг үнэлэх, сайжруулах чиглэлээр хамтарсан сургалт, зөвлөгөө өгөх, дотоод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инновацийн бүтээгдэхүүнийг бий болгох, гарааны компанийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор хамтран ажиллахаар энэхүү "Санамж бичиг"-ийг байгууллаа. “Санамж бичиг”-ийн биелэлтийг жил бүрийн эцэст дүгнэж тайлагнах бөгөөд 2020 он хүртэл буюу гурван жилийн хугацаатай байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд "Үндэсний стартап фанд" инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд маркетинг, менежментийн туслалцаа үзүүлэх, шалгарсан төсөлд хөрөнгө оруулалт хийх мөн хөрөнгө оруулалтад зуучлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр тусгасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khovd.mecs.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Даваа
2017-10-16 02:30:59 / Таны ip: 202.21.127.246Энэ чухал шийдвэр байна. Их сайн байна.
Sainaa
2017-10-21 09:21:10 / Таны ip: 202.21.107.21Сайхан сайт байна шүү
