Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн 4 дүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бүрэн дунд боловсролын СТЕМ (Математик, Физик, хими, Дизайн технологи) боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Төслийн хүрээнд улсын хэмжээнд нийт 555 сургуульд математикийн хэрэглэгдэхүүн, 134 сургуульд физикийн, 100 сургуульд химийн, 82 сургуульд дизайн технологийн лабораторийн тоног төхөөрөмж, 316 сургуульд аудио-видео хэрэгсэл нийлүүлсэн. Ховд аймгийн ерөнхий боловсролын 6 сургуульд хими, 7 сургуульд Физик, 3 сургуульд дизайн технологи, 25 сургуульд математикийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн.
2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд дээрх судлагдахууны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төслөөс нийлүүлсэн Хими, Физик, Дизайн технологийн лабораторийн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах тухай арга зүйн сургалтыг баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нийт 61 мэргэжлийн багш, Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнүүдэд Жаргалант сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль, ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд 2020 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд аймгийн боловсрол соёл, урлагийн газар, БШУЯ, төслийн сургагч багш нартай хамтран зохион байгуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khovd.mecs.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
