Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд "Жэндэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг нэгдмэл зорилго нэг уриан доор тэмдэглэдэг. Манай улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран тодорхой сэдвийн доор 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 2020 онд дэлхий даяараа "Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе" уриан доор нэгдэж байна. Иймд энэ уриан доор хамтран ажиллахыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, багш, ажилтан, сурган хүмүүжүүлэгч нартаа уриалж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khovd.mecs.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
