Цуврал сургалт-1: Суралцахуйд суурилсан математикийн хичээлийн төлөвлөлт боловсруулах арга зүй
Зочин багш доктор (Ph.D) М.Итгэл - МУИС
Ховд аймгийн математикийн багш нарын мэргэжил, арга зүйн хөгжлийг дэмжих, багшийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан уг цуврал сургалтын анхны хичээлд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн математик, мэдээллийн технологийн 101 багш бүртгүүллээ.
Сургалтыг хөтөлбөрийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагаас зохион байгуулахад 96 хаягаас 101 багш холбогдож 90 минутын туршид тасралтгүй онлайн байж сургалтад хамрагдлаа.
Зочин багш "Суралцахуйд суурилсан математикийн хичээлийн төлөвлөлт боловсруулах арга зүй" агуулгаар бодит жишээ, кейс дээр тулгуурлан чанартай зохион байгуулсан нь багш нарын сурган хүмүүжүүлэх, тэр дундаа математик сургалт зохион байгуулах онолын мэдлэгийн хувьд томоохон дэмжлэг болж өглөө.
Сургалт зохион байгуулах явцад техникийн томоохон саад бэрхшээл үүсээгүй нь цаашид ийм байдлаар багш гэрээсээ, ажлын байрнаасаа мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх боломж байгааг харуулсан чухал арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.
Уг сургалтын талаар Ховд ТВ-д мэдээлэл өглөө. Нийт багш сургалтын хугацааны туршид онлайн байж, сургалтад идэвхтэй оролцож байсан болон Баян-Өлгий аймгийн зарим багш холбогдох, хамрагдах хүсэлт гаргаж байгаагаас харахад энэ хэлбэрийн сургалт олон багшид нэн шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Сургалт оролцсон багш нараас шууд асуулт-8, бичгээр (чатаар)асуулт -2, шууд холбогдож талархал илэрхийлсэн -6, бичгээр талархлаа илэрхийлсэн -36 багш холбогдсон нь энэ хэлбэрийн сургалт нь танхимын сургалтаас дутахааргүй үр дүнтэй байсан гэж үзэж болохоор байна.
Уг сургалтын талаарх мэдээллийг дараах бичлэгээс хүлээн авна уу
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khovd.mecs.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
