
Засгийн газрын дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУ-ны яамнаас “ Төрийн дууллаа хүндэтгэн дуулж төрт ёсоо дээдлье” аяныг 4 үндсэн чиглэлийн дагууд зохион байгуулсан бөгөөд сургууль цэцэрлэг бүр 10-15 ажил хийхээр төлөвлөгөө гарган амжилттай зохион байгуулж Ховд аймгийн 25 сургуулийн 2500 гаруй багш ажилтан, 20,200 гаруй сурагчид, 33 цэцэрлэгийн 3200 гаруй хүүхэд , 1000 гаруй багш ажилтнууд хамтран амжилттай хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд хийгдсэн томоохон ажлуудаас дурьдахад: Жаргалант сумын 7 дугаар цэцэрлэг 80 жилийнхээ ойн хүрээнд “Цэцэгс дуулж байна” аяныг цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн сурагчдын дунд төрийн дууллаа хэн сайн дуулах вэ? найрал дууны уралдааныг цахимаар зохион байгуулж уг уралдаанд 600 гаруй хүүхэд багачууд оролцож дууг мэргэжлийн шүүгчид шүүж явууллаа. Цэцэрлэгээс нь хүүхдүүдэд эх оронч үзэл төлөвшүүлэх суурийг нь тавьж өгсөн сайн туршлага байлаа.
25 сургуулийн нийгмийн ухааны багш нар анги бүлэг бүрд төрийн дууллын үгийг хэвлэн тарааж цээжлүүлэн ангид байршуулах хүндэтгэх үзлийг төлөвшүүлэхээр монгол хэл, хөгжим, нийгмийн ухаан, дизайн технологийн багш нар 50 удаагийн интеграци хичээлийг зохион байгууллаа.
10 сургууль эцэг эхийн нэг өдөр зохион байгуулж 5 өртөөгөөр сургуулийн үйл ажиллагааг танилцуулахад 1 өртөө нь Төрийн дууллаа хүндэтгэе өртөө болж төрийн дууллыг яагаад хүндэтгэлтэйгээр дуулах болсон тухай мөн “Төрийн дууллаар дамжуулж хүүхэд сурагчдыг хүмүүжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үйл ажиллагаанд эцэг эхчүүд маш сайн оролцож үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэв.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон төрийн дууллын мөн чанар, агуулга, түүхэн уламжлалын талаар ойлголт өгөх зорилгоор эцэг эхчүүд болон албан байгууллагуудад цахим болон цаасан хэлбэрээр мэдээлэл брошур хийж түгээж ахмад дайчид гавьяатнуудтай уулзалт хэлэлцүүлэгүүдийг зохион байгууллаа.
Орон нутаг эх түүхээрээ бахархах түүх өв соёлоо танин мэдэх, өвлүүлэх, бахархах, түүхийн өв соёлоо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэхээр Орон нутаг судлах музейг 4-9 ангийн сурагчдад үзүүллээ.
Сургууль тус бүр дээрээ “Монгол бахархал” аян зохион байгуулж аянаар “Дэлхийд ганцхан дээлтэй Монгол” үндэсний хувцастай өдөр, “Гар зургийн уралдаан”, “Ханы сонин”, “Төрийн дууллаа зөв цэвэр бичих”, “Төрийн дууллаа үндэсний бичгээр хэн сайн бичих вэ?”,Тусгаар тогтнол” сэдвээр зохион бичлэгийн уралдаануудыг зохион байгуулж сурагчид маш идэвхитэй оролцсон байна.
Уг аяныг өрнүүлснээр эх орон төрт ёсны түүхэн уламжлалаасаа суралцах түүнийг бусдад түгээн дэлгэрүүлэх, түүхэн агуулга, мөн чанарыг нийтээр мэдэж төрт ёс, тусгаар тогтнол гэдэг ямар үнэ цэнэтэйг ойлгох бахархах үзлийг төлөвшүүлсэн үйл ажиллагаа боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khovd.mecs.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
