
Аймаг дүүргийн математик, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн санаачлагаар ахлах ангийн математикийн хичээлээр ажлын хуудас, бодлого дасгал, үнэлгээний материал бүхий цогц видео хичээл, цахим хэрэглэгдэхүүн боловсруулж байгаа.
Ховд аймгийн багш нар 10-р ангийн "Геометр хувиргалт" бүлэг сэдвийн хүрээнд видео хичээл, цахим хэрэглэгдэхүүн боловсруулж байна.
Тус хэрэглэгдэхүүнийг Мөст сумын сургуулийн багш Н.Цэрэндулам, Б.Баасанжаргал, Булган сумын 1 дүгээр сургуулийн багш Б.Отгонбаяр, Ш.Цэвэлмаа, Мөнххайрхан сумын багш Х.Хажидсүрэн нарын тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй туршлагатай багш нар баг болж Жаргалант сумын Прогресс сургуулийн багш Э.Цэгмэд уг багийг ахлан ажиллаж байна.
Булган сумын ЕБ-ын I сургуулийн математикийн багш Б.Отгонбаяр Сэдэв:Геометр хувиргалт, Эргүүлэлт | ||
Хичээлийн хөтөлбөр | Хичээлийн хэрэглэгдэхүүн | Үнэлгээний материал |
Мөст сумын ЕБС-ын математикийн багш Б.Баасанжаргал Сэдэв: Геометр хувиргалт, Шулууны тэгш хэм | ||
Хичээлийн хөтөлбөр | Хичээлийн хэрэглэгдэхүүн | Үнэлгээний материал |
|
Мөст сумын ЕБС-ын математикийн багш Н.Цэрэндулам Сэдэв: Геометр хувиргалт, Цэгийн хувь дахь тэгш хэм | |
Хичээлийн хөтөлбөр | Хичээлийн хэрэглэгдэхүүн | Үнэлгээний материал |
|
Мөнх хайрхан сумын ЕБС-ын математикийн багш Х.Хажидсүрэн Сэдэв: Геометр хувиргалт, Параллел зөөлт | |
Хичээлийн хөтөлбөр | Хичээлийн хэрэглэгдэхүүн | Үнэлгээний материал |
|
Ховд аймгийн ЕБ-ын Прогресс сургуулийн математикийн багш Э.Цэгмэд Сэдэв: Геометр хувиргалт, Хувиргалтын Матриц | |
Бодлого дасгалын багц | Хичээлийн хэрэглэгдэхүүн | Үнэлгээний материал |
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khovd.mecs.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
