
Баруун бүсийн "Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдын сэтгэгдэл
Ер нь үр дүнтэй сайхан болж байна. Бас ингээд багш нарын санал бодлыг, үндсэн ажлын байран дээр нь ажиллаж байгаа багш нарын саналыг сонсож нэгтгэж ийм сайхан ажлыг зохион байгуулж байгаа БСШУС-ын яам, бас ивээлдээ авч зохион байгуулж байгаа ерөнхий сайдад баярлаж байна.
Зөвлөгөөнөөс гарсан санал зөвлөмж үр дүнд хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн багш Ж.Батмөнх
Зөвлөгөөн маш сайхан болж байна. Баруун бүсийн багш нарыг цуглуулсан, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж бгаа маш том зөвлөгөөн болж байгаад маш их баяртай байна. Өнөөдөр сургалтын чанар үнэлгээний талаар багш нар маань тулгамдсан асуудлаа ярьж хэлэлцэж нэгэн шийдэлд хүрч байна. Энэхүү асуудлууд маань богино хугацаанд хэрэгжээсээ гэж хүсэж байна.
Увс аймгийн ЦАгаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Оюунчимэг
Зөвлөгөөнд орон нутгийн багш нарыг оролцуулсан, өргөн хүрээтэй сайн зөвлөгөөн болж байна. Энд би бусад бүх багш нараа төлөөлж ирээд багш нарынхаа дуу хоолойг хүргэх боломж бололцоо хангалттай байна. Энэ тал дээр давуу талтай байна.
Баян-Өлгий аймгийн 3 дугаар сургуулийн сургалтын менежер Хайрам
Би Говь-Алтай аймгаас багш нараа төлөөлж ирсэн багш байна. Энэ зөвлөгөөн багш бидэнд нилээдгүй дутагдаж байсан зүйлүүдийг хэлж ярьж хэрэгжүүлж 4 үе шатаар яригдаж байгаагаараа давуу талтай сайхан зөвлөгөөн болж байна.
Говь-Алтай аймгийн 3 дугаар сургуулийн багш Цэрэндорж
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khovd.mecs.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
